Захидал #2

One fifth Avenue
2 min readJan 14, 2024

--

2024–2/52

Энэ долоо хоног зураг ч бага дарж, бага ч зүйл амжуулж. Гэхдээ олон юм бодох зав багатай, нүд ирмэхийн зуур гэж хэлж болохоор нэг долоо хоногийг өнгөрүүлжээ.

Энэ долоо хоногийн метроны найз Almond: Солонгосын номын сангийн steady seller. Гэнэт Англи дээр юм уншмаар санагдаад уншаад эхэлсэн. Ер нь бол нэг суултаар уншаад дуусгахаар энгийн мөртлөө маш сонирхолтой бичигдсэн ном байна лээ. Би яахав метроны найзаар сонгочихсон болохоор таслаад уншаад байгаа. Зарим өдөр гэхдээ төлөвлөгөөгөөр болоогүй ээ. Суудал олдохгүй, эсвэл хоолойгоо байнга засдаг хүний хажууд суучихвал тухгүйтээд шууд юм сонсоод явчихна. Зарим өдөр өглөөгүүр хүмүүст мессеж үлдээх, хариу өгөх гээд жижиг сажиг зүйл гараад одоо дөнгөж номынхоо талд л орж яваа. Одоо ч гэсэн метронд захидлынхаа талыг бичээд явж байна.

Утасныхаа Notes-т тэмдэглэж авсан мөрүүд:

Luck plays a huge part in all the unfairness of the world. Even more than you’d expect. — P.23

Mom said everything was for my sake, calling it love. But to me, it seemed more like we are doing this out of her own desperation not to have a child that was different. Love, according to Mom’s action, was nothing more than nagging about every little thing, with teary eyes, about how one should act such and suck in this and that situation. If that was love, I’d rather neither give nor receive any. But of course I didn’t say that out loud. That was all thanks to one of mom’s code of conduct — too much honesty hurts others — which I had memorized over and over so that I was stuck in my brain. — P.30

The Boy and the Heron анимэйшн кинотеатруудаар гарч байгааг дуулаад охинтойгоо болзонгоо үзье гэж бодсон боловч үзвэрийн тасалбарын үнэ аймшигтайгаар нэмэгдсэн байна лээ. Тэрийг мэдсэний дараахан мэдээ гарчигласан чинь Нетфлекс гээд зөндөө олон OTT үйлчилгээнээс болоод санхүүгийн алдагдалтай хэцүүхэн л байгаа гэнэ. Хэцүү л юм. Яах аргагүй 27,000 воноор нэг удаа үзсэнээс буухаар нь Apple plus-т ч юм уу энд тэнд орвол зүгээр сараар нь subscribe хийгээд үзсэн нь дээр юм байна гэсэн гороолтын бодол орж ирж байгаа юм.

Зоригтой байсан мөчүүд: Таалагдахгүй зүйлээ эвтэйхэн шууд хэлье, болохгүй юм байвал ярилцья, засах юм байвал засцгаая гэсэн бодолтой болсноо, бас хэрэгжүүлдэг болсноо анзаарав.

Хэтрүүлэн боддог асуудлаа хөдөлгөөнөөр шийдвэрлэсэн нь: Гэр цэвэрлэх, хөдөлгөөнтэй ажил хийх сайхан л санагддаг юм. Суугаа ажил хийхэд хэчнээн төвлөрсөн ч санаа зовсон бодлууд хэдэн мянгаараа л ор гараад байх шиг байдаг. Тэгээд тэр их бодлын урсгалдаа өөрөө ядарна. Энэ долоо хоногийг 50 хувийг нь хөдөлгөөнтэй ажилд, 50 хувийг компьютерын ард сууж хийх ажилд зарцуулсан болохоор ер нь дажгүй шүү. Overthinking me bye-bye байлаа.

Захидал гэж нэрлэх нь тохиромжгүй ч юм уу. Зүгээр л нэг долоо хоногийн эргэн дурсахуй болчихлоо. Бодож үзье энэ талаар. Гэхдээ яваандаа сайжрах юм шиг байна шүү. Үргэлжлүүлэн уншсаар байгаарай 🤓

--

--

One fifth Avenue
One fifth Avenue

Written by One fifth Avenue

Бодлын гудамж, мэдрэмжийн тэмдэглэл.

No responses yet